OHIN
Үр дагавар
Тэр барьж байсан толио хамаг тэнхээгээрээ ханаруу шидчихээд хага үсрэх чимээтэй нь зэрэг орон дээрээ савж уналаа. Түүний гар хуруу нь чичирээд, нүүр ам нь татвалзан өөрийгөө үзэн ядахын дээдээр үзэн ядаж байв. Үсээ өвдтөл нь зулгааж, гараа самардаж байна.
Өөртөө үнэхээр гутарчээ.
- Яагаад, яагаад заавал би гэж ? бурхан минь, та намайг яах гэж ийм царай муутай бүтээв ээ? Миний ингэж тарчлах нь танд сайхан байсан гэж үү? Хөвгүүдийн хэлснээр та, үнэхээр намайг, согтуудаа, зүүн гараараа зурсан юм байна. Тэгээд л би ийм, жартгар ногоон нүд, том хамар, памбагар уруул, дөрвөлжин толгой, майга хөл, намхан бие мах бодтой төржээ.
Тийм үү ?
Хамгийн гол нь та надад хөмсөг, сормуус зурахаа мартчихаж. Эсвэл бүр хэргээр зураагүй юм байна. Мөн та надад бага ч болов ухаан хайрласангүй. Би хэчнээн хичээв ч хүнд, тэр дундаа багш нартаа үнэлэгдэж чадахгүй юм. Тэгэлгүй ч яах билээ дээ... таны хүссэнээр угаас толгой муу, ой тогтоолт гэж тэг заачихсан юм чинь. Би яагаад зөвхөн танд буруу өгөөд байгааг ойлгож байна уу ? Учир нь:
Манай удамд над шиг ийм царай муутай, ухайн дорой хүн байхгүй ээ. Дээр нь бас сульдаатай гэсэн оноштой гээч. Нэг цагаас илүү ном уншиж болохгүй. Хэрэв нэг цагаас хором л өнгөрвөл нүд эрээлжлээд ухаан санаа самуурчихна. За тэгээд ч энийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Би үнэхээр гомдолтой байна.
Хамгийн муухай нь: та жилийн өмнөөс эхлэн надаар бүр ч их тохуу хийх боллоо. Би таны л зурснаар одоо тэр: ухаалаг, цэвэрхэн ер нь өөгүй сайхан залууд чинь дурлачихаад үхэхийн наагуур шаналаж явна. Тэр намайг нэг нүднийхээ булангаар ч харахгүй гэдгийг мэдэж байж яах гэж ингэж байгаа юм бэ ?
Би үүнээс хойш ингэж амьдаараа тарчилж чадахгүйээ. Та ойлгож байна уу? чадахгүй нь... миний тэсвэр алдарлаа.
Одоо надад найз нөхөд ч алга. Бүгд л надаар доог тохуу хийн зугаагаа гаргадаг. Учир нь намайг түүнд дурлачихсныг минь сургууль даяар мэдэж, энэ тухай амьтай болгон амныхаа зугааг гарган хөхрөлдөж буйд л байгаа юм. Та л тэдэнд зарласан шүү дээ. Тийм биз дээ ? хэдийгээр би өрөө энэ тухай ангийнхаа охид хэлсэн ч гэсэн энэ бол таны л зурсан зураг. Би бүгдийг, тэр дундаа намайг зүүн гараараа татласан бурхан таныг үзэн ядаж байна. Тэгээд ч залхаж байна. Би бол царай муутай, эрэмдэг зэрэмдэг охин.
За би одоо унтлаа. Надад өөр хэлэх үг алга. Ээждээ л үнсүүлэхийг хүснэ.
Ийнхүү охин, бурхан гэгчид буруу өгсөөр халин одлоо. Харин яг энэ үед түүний эцэг нь хөл хүнд эхийг нь архины халуундаа тарчилган зовоож байлаа...
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
naa eregtei ni ugaasaa gar hurjiigaa bish yum bish uu ho.
Зассан: lazulum хэзээ: 2007-8-9 3:07 AM
Аймаар санагдаж байна.
бичлэг
