.Андууд биш найзууд
odoogoos 2 jil hagasiin omno bichij bsnaa genet olov. hen negen namaig jujig bichij uzeech geheer n l turshij bsn hereg. ugaasa nz nohod bagatai bi gedeg hun ene talaar neg ih saihan setgegdeltei yavdgui l de.
Биенийхээ төлөө үхэхээс ч буцахгүй гэлцэх эдгээр найз дөрвөн бүсгүйчүүд энэ өглөө гэр орон, аав ээж, нөхөр сүүдэр, үр хүүхэд гээд ер эргэн тойрны бүхнээсээ хүчээр шахуу чөлөө аван хэд хоног Азийн орнуудаар аялахаар болжээ. Тэд хар багын л найзууд бөгөөд өдий гуч хүрсэн хэдий ч уулзалдахаараа дүрсгүйтдэг нь хэвээрээ. Уг нь урьд, дөрөв маань зургаа байсан л даа. Харамсалтай нь хоёр нь дөрвийнхөө шаардлагад хүрээгүй ч юм уу эсвэл өөрсдөө явсан ч юм уу мэдэхгүй одоо бол дөрвүүлээ л байна. Гэхдээ хөөрхий тэр 2 ядуухан гэр бүлд төрж өссөн гэсэн.
Дөрөв маань онгоц хөлөслөжээ. Сүүлийн хэдэн сар уулзаагүй мөн бүхий л дарамтаасаа саллаа хэмээн баярлалдах тэд багынхаа хөгжилтэй явдлуудаас дурсацгаана. Уг нь нэг их дарамт үгүй л дээ. Тэд амьдалд л байна.
С- Бид нар хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан тиймээ? Санаж байгаа биз дээ? 6-р ангид байсан даа. Анх зургуулаа Кал гэдэг дарснаас хоёр шилийг аваад гүүрэн дээр очиж уусан аа? Орой нь бүгд гэртээ орж чадахгүй айгаад л бас А, Б хоёр маш их бөөлжсөн.
М- Санаж байна, санаж байна. Б-г согтсоныг ээж нь мэдчихээд бид нарыг хөөж байгаад л барьж авсан шүү дээ. Уг нь хэнд ч харагдалгүй нэг харанхуй орцонд орсон тийм ээ? Тэгсэн дүү нь зааж өгөөд баригдчихсан. Сүүлд ээж нь- Тэр орцоор ормогц л архины эхүүн үнэр сэнгэнэж байсан гэж хэлсэн гэнэ лээ.
А- Хи хи хи ямар аймаар юм бэ? Би лав тэгэхэд уугаагүй шүү.
Ш- За болиорой. Харин ч чи л тэгэхэд хамгийн их согтоод бөөлжисөндөө хутгалдчихсан байсан.
С, А, Ш, М- ха ха ха, хи хи хи, хо хо хо, хэ хэ хэ
С- Ёо үхлээ үхлээ. Тэр үед ч бид нар тэр Кал-г байнга уудаг байсан байх. Бас нэг уучихаад О-гийн хайртай хөвгүүн дээр очиж тэнэг тэнэг юм яриагүй юу? Манай О дажгүй охин, чамд хайртай, сэтгэлийг нь бодоорой энэ тэр гээд л...
А- Хи хи хи аймаар байсан байнаа. Тэгэж их учирлаж гуйгаад байхад хүртэл тэр хүүхэд О-той найзлаагүй шүү дээ. О ч өөрөө царай муутай байсан даа. Хэ хэ хэ
Ш- Ер нь одоо О, Б хоёр хаана байдаг бол оо? Нэг уулзах юм сан.
М- Бид нар ер нь яагаад салчихсан билээ? Бага байсан болохоор нэг жижигхээн маргаанаас болсон шиг санагдаад байх юм.
А- Яагаав...? Ер нь тэр 2 үргэлж л бид дөрвөөр даалгадаг байсан биз дээ?
М- За за тэр яах вэ! Амралтаа юугаар эхлэх вэ? Онгоцон дотор байгаагаа бодолцоно шүү. Оргилуун дарс болно биз дээ?
С- Бололгүй яах вэ дээ. Үйлчлэгч ээ! Оргилуун дарснаасаа хамгийн сайныг нь аваад ирээч.
Нэг онгоцонд дөрвүүлхнээ явахаар уйтгартай юм аа. Уг нь эрчүүд байсан бол... хи хи хи.
М- Хи хи хи
Ш- Манай нөхөр ч намайг явуулчихаад ёстой нэг дураараа дургих байх даа. Та нартай явна гэсэн чинь уухайн тас л зөвшөөрч байна лээ.
Хэд хоног араас нь үглэж, утасдах хүнгүй...
А- Чи ер нь нөхрөө яагаад ингэтэл нь давраагаад байдаг юм бэ? Хойноос нь хөлөө хугалчих гээд л гүйгээд байдаг. Гэтэл цаад нэг юм чинь чамд ганц удаа ч болов үнэн сэтгэлээсээ хандаж байсан уу? Миний найз битгий ингэж бай. Сайхан хүүхэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Эсвэл салж л орхиоч. Танай нөхрийг харахаар бүр дургүй хүрээд байдаг юм.
Ш- Өдий 30 хүртлээ тэсчихээд одоо ч... Тэгээд ч надаас муу ханьтай хүүхнүүд бишгүй л байна. Охидууд ч тэрний бараг цуглуулга нь юм чинь дээ.
А- Би лав салах л байсан. Ямар үзээгүй юм биш. Гурав дахь нь л болно биз.
С- Харин тийм. Хи хи хи
М- Манайх болохоор үргэлж зүүгдээд л ядаргаатай. Цаанаа л нэг хартай. Та 3-тай явна гэсэн чинь хүртэл цуг явна гэсэн гээд бод доо. Тэнэг. Арай гэж л аргалсан. Нэг салсан дээрээ ч юм юм үзнэ шүү...
С- Дөрвүүлээ Тай-гаас залуу авч үзэхүү?
А- Хи хи хи тэндээс авбал эр эм нь мэдэгдэхгүй биз, сэжиг хүрмээр юм. Тэгснээс Хятад, Со залуучууд дажгүй биз дээ.
Ш- Тэгэж байгаад өвчин авчихвал тэрнээсээ эс юм болох байх даа. Хэ хэ хэ
А- За юу гэж дээ? Бэлгэвч гэж нэг сайхан юм байхад.
Сайхан амралтын төлөө.
Дуулна.
Хамаатнаас дутуугүй андууд билээ
Ханилснаас дутуугүй найзууд билээ.
С- Хүүхнүүдээ! Би та нартаа хайртай шүү. Ийм сайхан найз нартайдаа би үнэхээр бахархдаг.
Хамаатнаас дутуугүй андууд билээ.
Ханилснаас дутуугүй найзууд билээ.
Гэнэт онгоц дайвалзав. Нөгөө 4 сандралдан гарт дайралдсанаа барьж аваад бие биерүүгээ харлаа. Шалан дээр хагарсан хундага.
Үйлчлэгч: Та бүхэн суудалдаа тайван сууцгаана уу. Бүсээ хийхээ мартуузай. Бид одоо бага зэрэг хүчтэй салхи сөрөх гэж байна. Удахгүй аялалаа тайван үргэлжлүүлэх болно оо.
М- Ёо ямар аймаар юм бэ? Гайгүй байгаа.
Ш- Их л тайван ярьж байна шүү дээ. Зүгээр биз.
Онгоц бүр хүчтэй дайвалзаж эхэллээ. Шилтэй дарс, өлгөөтэй малгай цув гээд л ер ил байсан бүгд унаж эхлэв. Хэн нэгэн нь бөөлжиөд хамаг хувцасаа завааруулж байгаа харагдана. Дөрвөн бүсгүй нүдээ тас аниад суудалдаа гүн шигдэн бариулаасаа тас зуурчээ. Аймаар энэ дайвалзаан улам л нэмэгдэхээс намжих шинжгүй.
Хэсэг хугацаа.
Бараг 90% хазайж байлаа. Үйлчлэгч таг чиг.
А- Юу болоод байнаа? Хөөе, үйлчлэгч ээ, нэг юм хэлээдэхээч. / суудлаасаа тас зуурсан хэвээр нүдээ аниад хашгирч байна /
Чадлаараа хашгирсан А-г хэн ч сонссонгүй. Онгоц үнэхээр хоёр тийш шидэгдээд байгаа мэт.
10 эсвэл 20-д хором.
Таг чиг.
Бүгдийн нүдний өмнүүр амьдрал нь дурайна.
Ш нөхөртэйгөө танилцаж байгаа, А анх хүүхэдтэй болчихоод баярлаж байсан нь, М нөхөртэйгөө зурагт үзээд сууж байгаагаа гээд л үргэлжилнэ. Гэнэт онгоцны дайвалзаан багасаж эхлэх нь тэр.Удалгүй хэдэн хормын дараа бүр нам гүм боллоо. Гэвч хэн ч үл дуугарна. Найман нүд л бүхээгээр айн хэсүүчилнэ. Гэнэт энэ нам гүмийг эвдэн нисгэгчийн хоолой цуурайтав. Хатагтай нараа та нараас хүлцэл өчье. Бид унаж байна.
А- Ээ бурхан минь сая юу гэчихэв ээ? Одоо зүгээр л байна шүү дээ. Та нар сонссон уу? Муу хогийн новш минь чамайг ална шүү. Бид нараар тоглоод багаа юм уу чи?
Гэвч онгоц аажмаар унаж байгаа нь тэд нарт мэдрэгдэх шиг.
С- Харин тийм. Тэртээ тэргүй унаж байгаа юм бол чи наад өрөөнөөсөө гараад ир. Бид нар бүх даатгалаа төлчихсөн. Гараад ир новш оо. / хаалгыг нь нүднэ/.
Ш- Гэнэт хүчтэй салхи гарна гэж байдаг л юм байх даа.
М- ииииииииииииий уйлж эхлэв. Тэгвэл надад хэр хугацаа үлдсэн гэж? Хэрэггүй л энэ гуравтай явж. Муу азгүй амьтад.
С- Чи үхсэндээ уйлаад байгаа юм бэ? Хэн чамайг яв гэсэн гэж? Чи өөрөө л явсан биз дээ.
М- Тэгээд... Та нараас өөр хүнтэй явсан бол ийм юм болохгүй байсан. Үргэлж бид нараас дээгүүр гарах гэж зүтгэдэг бас юу ч мэдэхгүй байж худлаа онгирч хүнийг далдуур муулдаг А та хоёрыг чөтгөр авах гээд л Ш бид 2-г дайруулчихлаа. Муу гичийнүүд. Та 2-г би угаасаа үзэн яддаг байсан. Хэзээ ч найз нар гэж бодож байгаагүй.
А- Тэнэг минь юу гээд байгаа юм бэ? Чи тэгвэл ямар ч өөгүй сайн хүн юм биз дээ? Одоо хүртэл Ш-н нөхөртэй унтдаг чинь үнэн шүү дээ.
М- Тэрэндээ тулах юм бол та 2 ч гэсэн зүгээр байгаагүй дээ. Гаднаа сайхан царайлсан чамайг хамгийн эхэнд нь орхисон биз дээ. Чи хойноос нь үхэн хатан уйлаад гуйснаа санаж байна уу? С ч яах вэ төрөлхийн янхан болохоороо мөнгөгүй үедээ ирж унтаад л явдаг байсан гэсэн.
Ш- Та нар хүртэл... / гайхаж бас үхтлээ гомдов/ Ёстой хэлэх ч үг алга.
С- Янхан гэнэ ээ? Чам шиг би бөгсөө худалдаж амьдардаггүй байсан шүү. Таалагдсан нэгэнтэйгээ жаргах чинь янхадалт юум уу? Би хэзээ ч Ш-н нөхрөөс мөнгө авч байгаагүй. Яагаад гэвэл тэр миний анхны хайр байсан юм. Жинхэнэ янхан бол чи шүү дээ мал аа.
Ш- Би та нарыг арай ч ийм гэж бодоогүй юм даа. Та нар намайг тэгэж чадаж байсан бол би ч гэсэн зүгээр байгаагүй шүү гэдгээ харин одоо, нэгэнт үхэх гэж байгаагаас хойш хэлчихье. А, би чамайг үзэн яддаг байсан. Чиний ажил төрөл сайн байдаг болохоор их атаархдаг байж билээ. Тэгээд л чамайг сонирхож байсан бүх эрчүүдэд эвтэйхэн муулдаг байсан юм за юу. Хохь чинь.Өдий хүртэл ханиа олохгүй зовж яваад чинь би тусалсан юм. Харин М-ээ чиний алдсан тэр 5 сая долларыг би хулгайлсныг чи мэдсэн үү? Хи хи хи С чамайг бол би мэдэж байсан. Манай нөхөр та 2-г бие биедээ хайртай байсныг чинь мэддэг байсан ч би голоор чинь орж албаар хүүхэдтэй болоод суучихсан гэдгийг чи одоо хүртэл мэдээгүй байгаа биз дээ ха ха ха
Биенээ үзэн ядах дөрвөн хүүхэн юу юугүй босож ирээд үсдэлцэх нь...
Гэнэт нисгэгчийн хоолой- Та бүхнийг сандаргасандаа хүлцэл өчье. Агаарын байдал сайжирч байна. Бид аажмаар дээшилж байгаа тул та бүхнээс тайван байж суудалдаа суухыг хүсье.
Эргэн тойрон нам гүм. Нэг нь бөөлжисөө зөөлөн арчих нь сонсогдоно.
2005 оны 9 дүгээр сар 2
бичлэг
