UURDIIN
ODOOGOOS 3 JILIIN OMNO BICHIJ BSN YUMAA. ZARIM HUN UNSHAD NADAD IH EVGUI HANDLAGA GARGAJ BSN UDAATAI.
төрүүлсэн эх минь намайг, анх олсон тэр цагаасаа л үзэн ядсан гэдэгт би итгэлтэй байж билээ. өөрее ч хэлдэг бсн.
төрүүлэхгүй гэсэндээ хэчнээн олон арга хэрэглэж бсныг нь сонсох бүрдээ гомдож, тэр бүгдийг нь тэвчин, харин ч эрүүл саруул төрснийгөө азтайд бодоод зэвүүцэн, тайвширдаг бсн цаг саяхан.
миний нэр шээс. зарим үйлчлүүлэгчид шээс ээ гэдэг бол харин ээж, хорсолтой нь аргагүй Өлөн шээс минь, гээд л чангаар дууддаг бсн нь одоо бол сайхан санагдаж бн.
залуугийн яриа ингэж эхлэв. тэр бол гэр бүлйн хоёыг хүүхдүүдийх нь нүдэн дээр буудан алаад ч зогсолгүй охидыг ь ээлж дараалан зэрлэгээр хүчирхийлснийхээ төлөө цаазаар авахуулах ял сонссон гэмтэн. тэр:
- охидод өөрийн харсныхаа дөнгөж багаахан хэсгийг л туршихад тэд үхчихсэн гэж шүүх хурал дээр хэлсэн нь бусдыг үнэхээр айлгасан юм. яагаад ч юм бэ, хагас цагийн өмнөөс гэнэт л харгалзагчдаа энэ тухайгаа ярьж эхэлсэн бн.
хэсэг хугацаа.
би тэрнээс сайхан үг сонсож бгаагүй. мэддэг ч үгүй бсн. өдий хүрэхдээ өлөн шээс нэрэндээ,хорсол занал зүхлээр дүүрэн харц, архи тамхи, садар самуун нэвт шингэсэн тэр гэртээ дасчихсан блаа. би өөр амьдрал мэдэхгүй ээ. өрөөнөөсөө анх гарсан өдрөө л тэднийг хөнөөсөн. гайхсан юмаа.
тэр өдөр ээж шал согтоод нөгөө аймаар, зуудаг нохоигоо сул тавихаа мартчихгүй юу. бүтэн арванзургаан жил мартаагүй хэрнээ. яг тэр өдөр л... гэхдээ эрт орой хэзээ ч гарсан ийм л юм болх бсн. сайхан бн. одоо би энд бн.
би ээжээсээ үхтлээ айж тиймдээ биенийхээ ширхэг үс бүрээс хэд дахин илүүтэйгээр тэрнийг үзэн яддаг бсн.
ганц өрөө дан байшин. хоёр хаалгатай. миний талд хоол хийдэг жижиг ховил, нэг хаалга, ээжийн талд нөгөө хаалга. ингээд л гүйцээ. уг нь голдоо нэг модон ортой бсн ч тэр өдөр өмнөхөөсөө хүчтэй савласнаас нураад унасан тул би нарийн гудсан дээр унтах болсон юм.
намайг зургаатай бхд... сайн санаж бн. уяа маань урьдынхаасаа бага зэрэг урт болчихсон бсн тул би харсан. ээж бид хоёрын харц тулгарсан. гэвч тэр хийж буйгаа улам хүчтэй болгон дуугаа хүртэл чангалсан юм даа. харцаа огтхон ч салгаагүй. аймаар бсн шүү. харин тэр хөгшин эрэгтэй нь нүдээ тас аньчихсан бсн тул анзаараагүй. энэ өдрөөс хойш миний уяа дахиж богиносоогүй юмаа. аймаар, уйлмаар, дальдичмаар, шээмээр, ичмээр харин эцэст хь хараад л бмаар. миний өнгөрүүлсэн товчхондоо бол энэ. харин сүүлийн нэг сар бол өөр шүү. хамгийн наад жишээ гэхэд л ээжийн хийдэг хоол хамгийн сайхан нь. өлөн шээс эргээд хүний биед хэрэг болдог гэдгийг мэдсэн. тэгээд яахав дээ... өндөр байшин, цайвар хана, цонхоор тусах нарны гэрэл, од гээд л их юм бн.
нам гүм.
гэтэл тэр өнөөдөр надтай уулзаад, хачин шүү, тэр... тэр...
- миний буруу гэдэг бгаа.
хэдэн хором.
харгалзагч: тэгээд л өөрийгөө буудчихсан хэрэг үү.
гэмтэн: би хүсэж бснаа харцнаас нь ойлгосон. алуулсан гэр бүлийнхэнд үнэн сэтгэлээсээ талархаж бн.
буугаа өгөөч.
бичлэг
