Нулимс ямар үед ирдэг вэ?- уйланхай танд зориулав.

2007-07-22,

 

1.      Хэн нэгэн дотны хүн минь үхвэл би яах бол? Юуны түрүүнд түүнийг амьд ахуйдаа амьдралдаа сэтгэл хангалуун байсан эсэхийг тунгаана.

Үхэл тийм аймаар зүйл гэж үү? Хэрвээ тэр хүн минь амьддаа бага ч гэсэн шаналалтай байсан л бол үхэл тэрний хувьд харин ч аз жаргал эрх чөлөө болох биш үү? Тэгээд ч сэтгэл мэдрэлийн өвчтэй л биш бол хүн бүрт өөрийн гэсэн зовлон байдаг. Жаргал зовлон ээлжилдэг болохоор л амьдрал утга учиртай бас сонирхолтой. Хэдий үлдэгсэд нь үнэн голоос гашуудан цурхиран уйлж байвч надад энэ нь тэд өөрсдийгөө л тайтгаруулах ганц аргаа хэрэглэж буй нь тэр мэт санагддаг. Ер нь бол нулимс сэтгэлийн тайтгарал төдий л шорвог ус шүү дээ. Цурхиртал сайхан уйлчихаар л сэтгэл нэг сайхан онгойдоггүй гэж үү? Тэгвэл үхсний хойноос уйлж буй хүн үнэхээр амиа бодсон харалган нэгэн ажээ.

Гэвч би их зөөлөн сэтгэлтэн тул ээжийгээ эсвэл аавыгаа үхэхэд учир зүггүй уйлж магадгүй л дээ. Тэр бол миний өөрийгөө үзэн ядсан хайртай 2-гоо үгүйлсэн зүрхэн дотрох нулимс байх болно. Өчүүхэн зовлон л нулимс болон илэрхийлэгддэг хэтийдсэн уй гуниг бол тийм амар илэрхийлэгдэхгүй улам дотогшилдог гэдэг өгүүлбэрийг уншсан учраас хичээх байх.

Гэвч би хаа нэгтээгээс ихэнх хүн үхэгсдийнхээ хойноос :

- тэр минь байхгүй, одоо би яанаа гэж уйлдаг гэж уншсан. Их муухай амиа бодсон хэрэг биз?Дайсан сэлмээ далайхад хүүхдээ хөхүүлж байсан эх хүн хүртэл хүүхдээрээ сэлмийг халхалдаг гэдэг. Хүн ер нь өөрөөсөө бусдыг хайралдаг гэж үү?

Бид яагаад бусдыг амьд ахуйд нь үл тоомсорлодог хэрнээ үхсэн хойно нь гэнэт сэргэдэг юум бол?

2.      Нөгөө талаар товчхон хэлвэл үнэн сэтгэлээс баярласан үед нулимс ирдэг.

Нулимс гарч уйлах тохиолдлын хоёр туйл нь эдгээр л болов уу? Жижиг сажиг: өвдөхөөрөө, ганцаардахдаа, гомдох үедээ гэх мэт хүчин зүйлс бий л дээ. Гэвч эдгээр нь хоёр туйлдаа багтах бөгөөд тийм гүн хүлээж авахаар биш. Хавьгүй хуурамч.

Ингээд бодохоор Нулимс ердөө л сэтгэлийн тайтгарал аж. Гэвч эдгээр нь миний л бодол. Та өөрийхөөрөө л хийгээрэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
уйлалгүй уджээ... хааяа уйлмаар санагддаг гэхдээ нулимс гарахгүй юм... багадаа хэт их уйлаад дуусгацан юм болов уу?... жаахан байхад ч хаа хамаагүй юм бодож байгаад л орондоо аяндаа уйлчихдаг байж билээ... томроод ч бас кино энэ тэр үзэж байгаад л уйлчихдаг байсан... харин их сургуулиа төгссөнөөс хойш бараг л уйлсангүй...
бичсэн sirus цаг: 15:10, 2007-07-22 | Холбоос | |



:-)
 
xaax