25-с доош насныхан уншвал зүгээр.

2007-07-22,

                               

                                           2.   25-тын эргэцүүлэл

 

 

Хүн бүр сэтгэл дотрохоо чин үнэнээр нь гаргах юум бол ямар ч амьдрал бүтэхгүй. Учир нь чин үнэн гэдэг сонсоход тийм ч тааламжтай зүйл биш учраас тэр. Гүн. Аюурзана

Хүү минь өвдлөө. Хамгийн ихээр би шанална. Учир нь хүү минь өвдөж байгаагаа л мэдэхээс бусдыг анзаарах чадваргүй дэндүү жижиг.

Би хүүдээ санаа зовоод тэр үү? Эсвэл надад элдэв хүндрэл учраад байгаа тул энэ байдлаас зугтаах гэж тэр үү ямар ч л байсан би хүүгээ эдгээх гэж байдгаараа адгана. Хүнд аав, ээж, хань нөхөр, мөнгө төгрөг, сайхан гэр орон хэрэгтэй ч тэд үнэндээ хуурамч. Надад хамгийн үнэтэй нь миний эрүүл мэнд. Гэхдээ хүн заримдаа өөрийгөө ч хуурдаг. Ёстой тэнэг.

... Би энэ ажлыг яг маргаашаас эхлэж хийнэ гэж өөртөө амлана. Маргааш болоход нөгөөдөр хэмээн хойшлуулна. Энэ бол зүгээр л наад захын жишээ. Өөрийгөө ч хуурдаг энэ хорвоод тэгэхээр үнэн гэж алга.

“Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг ч гүйцнэ” гэж манай эртний зүйр үг бий. Тэд лав л надаас өмнө үнэн гэж байхгүй гэдгийг мэдэж байжээ. Арга ч үгүй. Тэд намайг бодвол настай. Хүн амьдрал үзэж нас нэмэх тусмаа ухааждаг юум чинь. Гэхдээ бас зальтай.  Эдгээр үгсийг зарим хэнээтнүүд шууд утгаар нь ойлгон өөрийнхөөрөө тайлбарлах гэж зүтгэхийг ч бас бодолцжээ. Гэвч тэд зөвхөн аман дээрээ л ярихаас амьдрал дээрээ гутранга надаас ч бусармагийг хийдэг гэдэгтэй би санал нэг.

Би тэргэндээ дэлхийн хамгийн хурдан гэсэн үхрийг хөллөөд явж байна. Гэнэт нүдний үзүүрт туулай! Дээрх зүйр үгийг санаад туулайн араас үхэртээ ташуур өглөө. Туулай ганц харайгаад л алга болсон нь мэдээж. Үхэр тэрэгтэй би чинь туулайг гүйцэх нь бүү хэл ядаж зэрэгцэж ч чадсангүй. Инээдтэй юум. Тэгэхээр би өдий хүртлээ хуурамчаар амьдарчээ. Гэвч үүнийгээ мэдсэн нь яамай даа.

Үнэн гэж алга. Үнэн байгаад, тэрийг хүн мэдвэл энэ нь түүний хувьд хамгийн хатуу шийтгэл болох биз. Бүх юум хуурамч. Алхам тутамдаа бие биенээ хуурна. Байдаг чадлаараа хашгирмаар юум. Гэвч зохцох л хэрэгтэй. Үгүй бол би өөрөө үхэлд яарах болно.

Учир нь чин үнэн үг хүнийг гомдоон уу гэхээс баярлуулдаггүй.

         Тэгэхээр... энэ нийгэмд...

1.Байгаа орчиндоо зохицож, хүн хүнд нь тааруулж, бага зэрэг зальтай тэгээд муу санаатай-ухаантай явах хэрэгтэй юум байна. Ер нь их ярихгүй байвал зүгээр! Бас цаг нь болоогүй бол хэнд ч юу ч битгий амла! Хэрвээ чи тухайн нөхцлөөс шалтгаалан амалсандаа хүрч чадахгүй болчихвол үүнээс муу зүйл гэж үгүй.Харин тэрэн дор санаж явахад болно гэдэг үгийг бодож яв! Хүнийг гэнэт баярлуулах үнэхээр сайхан.

2. Хэн ч чамд туслах ёсгүй. Энэ нь хэн нэгэн сайн санаатан чамд туслаж болох авч чи бусдын тусламжийг хүлээх ёсгүй гэсэн үг. Өчүүхэн жижиг зүйл дээр ч бусдын тусламжийг бүү горил. Энэ нь хожим чамд л хэрэгтэй бөгөөд чи хэр эрт биеэ даана тэр хэрээрээ эрт өндөрлөгт хүрнэ. Бага залуугийн бардам зан их ирээдүйн эхлэл гэдэг сайхан үг шүү.

3. Хүний амьдрал маш урт бас үнэхээр богино.

Таны амьдрал маш урт учраас хүнд үргэлж боломжоороо үнэн сэтгэлээсээ туслаж яв. Та хэд ч наслаж мэднэ. 100, 200 Үхэхгүй удаад л байгаа бол та муу хүн гэсэн үг.

Харин амьдрал үнэхээр богино учраас хийх гэснээ алгуурлалгүй яг одоо эхэл. Та хэзээ ч үхэж мэднэ. Ялангуяа өөрийгөө сайн хүн гэж боддог бол... Энэ амьдралаа ялааны амьдралаар өнгөрүүлмээргүй байгаа биз дээ?

3. Хүний амьдралд хамгийн чухал нь зорилго . Зорилгоо зөв тодорхойлоод тэмц. Ядаж л амьдрал чинь сонирхолтой болно.

Гэх мэтээр их зүйл бодогдоно. Бодох тусам өчүүхэн зүйл дээр ч үл ойлгогдох, хариулж эс чадах асуултууд. Би хөгшрөх тусмаа нялхраад байх шиг. Учир нь түм буман асуулт толгойд. Ертөнцийн хамгийн энгийнийг ч мэдэхгүй надад алхам тутамд асуулт тулгарна.

 Энэ юу гэсэн үг вэ?

 Хүн номыг яах гэж уншдаг юум бол...? гэх мэт...

Ухаантай хүн гэгээрэх гэж.

Тэнэг хүн цаг нөхцөөхийн тул уншдаг юм гэж.-аав хэлэв. Харин би ямар хүнийг ухаантай гээд байгааг ч мөн гэгээрэх ямар хэрэгтэйг ч  ойлгохгүй л байна.

Гэтэл би хүний тархиар, тэдний сэтгэсэнээр сэтгэж зүгээр л сайхан хуулж байх шиг. Ямар ч ном надад шпиргалк шиг л санагддаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
хммм... чи мөн бээн шдээ тэй... сүүлд таарахад муухай зан гаргасан бол уучлаарай...

юүкид... чи намайг мэдэхгүй тэхээр мэдэхгүй зүйлээ дүгнэх гээд хэрэггүй дээ...
бичсэн sirus цаг: 15:24, 2007-07-22 | Холбоос | |
Сэтгэгдэл
Болохгүй байна, бүтэхгүй байна, би хэрэг алгаа, энэ амьдрал хэрэг алгаа гээд байвал болж бүтэж байгааа зүйл огтхон ч байхгүйэээ. Гол нь хүн аль өнцгөөс ямар өнгөөр бодож харна, тэр талаа л түлхүү анзаардаг. Өөдрөг байх хэрэгтэй, ганцхан л олдож байгаа амьдралд болохгүй бүтэхгүй бүхнээ чихчэээд гараа хумхиад суугаад байвал хайран бишүү. Ядаж чиний амьдрал бүтэхгүй мэт байгаа бол бусдад инээд бэлэглэж, гэрэл гэгээг өчүүхэн ч болтугай хайрлах хэрэгтэй. За энэ миний бодол шүү. Сорри.

бичсэн yuki цаг: 15:12, 2007-07-22 | Холбоос | |
Сэтгэгдэл
за даа тэгээд зорилготой байгаад ч нэмэргүй дээ... яаж ч бодоод үзсэн амьдрал өөрөө утгагүй... тэндээс утга олох найдвар байхгүй... тийм л зүйл... хуурамчийн талаархи бодол чинь яаг зөв байна... харин номны тухайд бол хүн эхлээд бусдын тархинаас будаа идэж үндсээ тавих хэрэгтэй... яхав ер нь наад захын юмны учирийг олоход туслана... цааш нь чи өөрөө нэмээд барилга болгож болно... гэгээрэх гэдэг ч том л ойголт л доо... дотроос минь... дотроос ину? энэ 2 ялгаатай юу?
бичсэн sirus цаг: 15:03, 2007-07-22 | Холбоос | |



:-)
 
xaax